Салбар байгууллагууд
СУМ ОРОН НУТАГ ДАХЬ ЦАГ УУРЫН ӨРТӨӨ, ХАРУУЛ
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1939 онд анхны ус цаг уурын ажиглалтын сүлжээний тасралтгүй ажиллагаатай Баруунхараа цаг уурын өртөө байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд одоо Ерөө, Цагааннуур, Орхонтуул, Орхон, Сүхбаатар, Мандал сумдад цаг уурын өртөө, Баруунбүрэн,Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант, Хушаат сумдад ХАА-н цаг уурын харуулууд ажиллаж шинжилгээ судалгааны ажил хийж байна. Цаг уурын салбарт хийгдэж байгаа технологийн шинэчлэлтийн хүрээнд өртөө, харуулууд Дэлхийн цаг уурын байгууллагаас тавигддаг стандартын шаардлага хангасан автомат цаг уурын станц суурилуулснаар ажиглалт, хэмжлийн давтамж олширч хэмжлийн нарийвчлал сайжирч, хувь хүнээс хамаарах алдаа арилсан. Ингэж механик багажаас шууд автомат төхөөрөмжид шилжин цахим сүлжээнд мэдээлэл дамжуулдаг боллоо.
Баруунхараа цаг уурын өртөө
Өртөөний дарга Н.Мөнхсайхан, техникч А.Батцэцэг, Н.Тунгалагтуяа, Б.Ганзориг, Е.Сүхбаяр нар, 2024 он
Тус аймагт байгуулагдсан ус цаг уурын улсын сүлжээний анхны өртөө нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1939 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиглалт хэмжилт хийж эхэлсэн. Тус өртөөний анхны даргаар зөвлөлтийн мэргэжилтэн П.Г.Чертолин, ажиглагчаар Даваадорж, Лувсандорж, С.Лувсанжамц нар ажиллаж байжээ. 1949 оны 07 дугаар сарын 07-нд барометр байрлуулан агаарын даралтыг хэмжиж эхэлжээ.
1952 оны 05 дугаар сарын 05-нд М-22 маркийн барограф, 1957 оны 07 дугаар сарын 04-нд гүний татуургат термометр, 1975 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 8 хугацааны ажиглалтанд шилжсэн байна. 2007 оны 10 дугаар 05-нд QLI-50 маркийн цаг уурын автомат станцыг УЦУОШГ-ын мэргэжилтэн Ч.Ганболд, Ц.Баттогтох нар суурилуулан ашиглаж эхлэв.
2008 онд тус өртөөний конторын шинэ барилга баригдаж ашиглалтанд орсон тул өртөөний цаг уурын ажиглалтын талбайг хуучин байрнаас нь зүүн хойт зүгт 300 орчим м-ийн зайд шилжүүлж, өртөөний барилгаас зүүн тийш 36м зайд тэгш тал газар 26х26 м хэмжээтэй байгуулж, төхөөрөмжлөн 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажиглалт хийж эхэлсэн.
2009 онд үйлчилгээний ажлын чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор өртөөний конторын хананд нийтэд ил байхаар газар гэрлэн самбарыг байрлуулан цаг агаарын мэдээг хоногийн турш тасралтгүй гаргадаг болсон.
2010 оны 06 дугаар сарын 12-нд Хөдөө аж ахуйн цаг уурын туршилт, судалгаа, сургалтын төвийг тус өртөөг түшиглэн байгуулж ажиллаж байв.
Мөн 2011 онд Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг улсын хэмжээнд анх удаа цаг уурын өртөөг түшиглэн байгуулж бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
2013 оны 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Финлянд улсад үйлдвэрлэсэн AWS-330 маркийн цаг уурын станцыг шинээр суурилуулан ажилд оруулах ажлыг ЦУОШГ-ын мэрэгжилтэн Д.Уламбаяр, өртөөний дарга, ажиглагч нартай хамтран хийж гүйцэтгэжээ.
Тус өртөө нь улсын хэмжээний загвар өртөө болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа манай тэргүүний өртөөдийн нэг бөгөөд 2012 онд шинжилгээ судалгааны ажлаараа улсын “Тэргүүний өртөө”-гөөр шалгарсан байна.
Манай албаны хэмжээнд цаг уур, ХАА-н цаг уурын ажиглалт хэмжилтийн хамгийн олон жилийн цуваатай олон улсад мэдээ нь гардаг тулгуур өртөө юм. Станцын дарга С.Алтансүх нь 1992 оноос эхлэн тасралтгүй 30 жил ажиллахдаа дээр дурдсан олон олон бүтээлч ажлуудыг санаачилж, ажилчдын ажиллах ая тухтай нөхцлийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн ажилласан гавъяатай хүн юм. Одоо тус өртөөний даргаар Н.Мөнхсайхан, техникчээр Ч.Цогтбаяр, Н.Тунгалагтуяа, А.Батцэцэг, Б.Ганзориг, Е.Сүхбаяр нар ажиллаж байна.
Ерөө цаг уурын өртөө
Анх 1959 оны 08 дугаар сарын 01-нд усны харуул нэртэйгээр байгуулагдаж, усны ажиглагчаар Д.Цэрэндаш гэдэг хүн ажиллаж эхэлсэн байна. Цаг уурын станц нь 1960 оны 08 дугаар сарын 30-нд Н.Лутжав, Долгоржав, Өлзийхишиг гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Улмаар хөтөлбөрт ажил нь өргөжиж 1971 онд хөрсний чийгшил тодорхойлох ажиглалт хийж эхэлсэн түүхтэй.
1970-1972 онд Лигдэнгийн Цэрмаа нь усны ажиглагчийн курс төгсөж ирээд усны ажиглагчаар, 1975 оны 01 дүгээр сарын 01-нээс тус станц нь 8 хугацааны ажиглалтанд шилжиж, станцын даргаар Б.Дугаржав, ажиглагчаар Будцоо, Л.Нямаа нар, 1978 онд станцын даргаар Б.Дугаржав, ажиглагчаар Н.Будцоо, Ш.Батчулуун, Ж.Оюунцэцэг, Д.Хишигдулам нар, 1980-1987 онуудад станцын даргаар Д.Галсандагва, ажиглагчаар П.Даваасүрэн, Ж.Оюунцэцэг, А.Баярхүү, Ш.Батчулуун нар ажиллаж байв.
1988 оны хавар станцын даргаар П.Цогнэмэх, ажиглагчаар С.Даваасүрэн, Ж.Оюунцэцэг, Д.Наранцэцэг, Ц.Сарантуяа, усны ажиглагчаар С.Пүрэвжав орж, зургаан орон тоотой болжээ.
1989 онд станцын даргаар Т.Дэндэвбаатар, ажиглагчаар Ж.Оюунцэцэг, С.Даваасүрэн, Д.Наранцэцэг, Ц.Сарантуяа, усны ажиглагчаар Н.Баатар, цэвэрлэгчээр П.Цэнбил нар, 1992-1999 оны хооронд С.Даваасүрэн станцын даргаар ажиллаж байсан. Тухайн үед Ц.Маамуу, Д.Янжин, Д. Гэрэлмаа, Ш.Оюунчимэг, Д.Лхамжав, Э.Шүрэн-Өлзий, Д.Наранцэцэг, П.Наранцэцэг, Ц.Сарантуяа, П.Баянмөнх, Г.Гантунгалаг, Б.Батзориг, Ж.Оюунцэцэг, Л.Энхтунгалаг, О.Сувдмаа нар цаг уурын ажиглагчаар, усны ажиглагчаар С.Пүрэвжав, Д.Пүрэвдорж, Н.Баатар, Энхбаяр, Дэлгэрцогт, Г.Отгонжаргал, Д.Цогтбаатар, М.Мөнхзаяа нар ажилладаг байжээ.
2008 оны 11 дүгээр сарын 19-21 өдрүүдэд CAMS-620 маркийн автомат цаг уурын станцыг суурилуулан хүлээлгэж өгсөн. Дээрх автомат станцыг тавьсанаар салхи, агаарын температур, хөрсний температур, агаарын чийгшил, шүүдэр цэгийн температур, станцын болон далайн түвшин дэх даралт зэрэг цаг уурын элементүүдийг минут тутмаар тасралтгүй 365 хоногийн турш нарийвчлан хэмждэг болсон билээ.
2011 оны шинжилгээний ажлаараа Ерөө станц нь улсын тэргүүний өртөөгөөр шалгарч байсан. Энэ үед өртөөний даргаар О.Сувдмаа, цаг уурын техникч Д.Наранцэцэг, Ц.Янжмаа, Х.Гэрэлтуяа, Ж.Жаргалсайхан, усны харуулын ажиглагч С.Наранбаяр нар ажиллаж иржээ
2008-2022 оны хооронд Ц.Янжмаа, Х.Гэрэлтуяа, Ж.Жаргалсайхан, С.Наранбаяр, Н.Цолмон, А.Шинэтуяа, Г.Номиндарь, Б.Батням, Х.Уянга нар, эдүгээ тус Ерөө өртөө нь таван хүний орон тоотой, станцын даргаар О.Сувдмаа, цаг уурын техникч А.Дашням, Н.Ганчимэг, М.Уранболд, усны харуулын ажиглагч С.Төмөрбаатар нар ажиллаж байна.
Сүхбаатар цаг уурын өртөө
Ус цаг уурын улсын сүлжээний гурав дахь өртөө 1965 оны 10 дугаар сард байгуулагдан 1965 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цаг уурын ажиглалт, хэмжилт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн байна. Өртөөний анхны даргаар цаг уурын инженер Г. Батмөнх ажиллаж байв.
1975.01.01-нээс эхлэн 4 хугацаанаас 8 хугацааны ажиглалтанд шилжсэн байна. 1996 онд өртөөний цаг уурын ажиглалтын талбайг нүүлгэж албаны конторын хойд талд байгуулан ажиллуулж эхлэв.
2004 оны 10 дугаар сарын 1-нээс Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар СК-4100 маркийн цаг уурын автомат станцыг БОХЗТЛ-ийн инженер А.Галтбаатар удирдан суурилуулж баталгаажуулалт хийж байнгын ашиглалтанд хүлээлгэж өгсөн.
2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өртөөний конторын барилгыг шинээр барьж ашиглалтанд хүлээн авсан тул УЦУОШГ-ын даргын 2008 оны 10-р сарын 27-ны өдрийн 109 тоот тушаалын дагуу өртөөний ажиглалтын талбай болон бусад тоног төхөөрөмжийг шинэ талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
2008 оны 11-р сарын 05-нд СК-4100 цаг уурын автомат станцыг шинээр байгуулсан цаг уурын ажиглалтын талбайд нүүлгэн суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн билээ.
2014 оны 5-р сарын 05 -нд хуучин байсан СК-4100 маркийн цаг уурын автомат станц ажлын шаардлага хангахгүй болсон тул Финлянд улсад үйлдвэрлэсэн AWS-310 маркийн цаг уурын сүүлийн технологиор зохион бүтээсэн цаг уурын автомат станцыг ЦУОШГ-ын мэрэгжилтэн Д.Уламбаяр, БОХЗТЛ-ийн инженер Б.Цэрэндорж нар ирж суурилуулан байнгын ашиглалтанд оруулсан болно.
2013 онд шинжилгээний ажлаараа улсын Тэргүүний цаг уурын өртөөгөөр шалгарсан хамт олон билээ. Энэ үед тус өртөөний даргаар Д.Төртүвшин, техникчээр Э.Баянжаргал, Л.Оюунцэцэг, Д.Отгонцэцэг, Д.Эрдэнэцэцэг нар ажиллаж байлаа. Одоо өртөөний даргаар Д.Цэнд-Аюуш, техникчээр Э.Баянжаргал, Д.Бүрэнтөгс, Д.Зоригтбаатар, Б.Дэлгэрмөрөн нар ажиллаж байна.
Тус өртөөнд ажиллаж байсан техникч нар:
Сүхбаатар, Д.Ванчигжав, Х.Уранчимэг, Г.Пүрэвсүрэн, С.Энхсэлэнгэ, Н.Энхчимэг, П.Даваасүрэн, Д.Галсандагва, Лхагвасүрэн, Д.Лхамжав, Ц.Чулуунбат, М.Ганболд, Б.Болормаа, Ч.Наранхүү, Д.Төртүвшин, А.Байгаль, Ванчиг-Эрдэнэ, Л.Оюунцэцэг, Д.Отгонцэцэг, Д.Эрдэнэцэцэг, Б.Гантуяа, М.Очирбаатар, Д.Шүрэн-Эрдэнэ, Г.Мөнгөнтуяа, Хүрэлбаатар, Л.Баярмөнх, А.Цолмон, Номиндарь
Орхон цаг уурын өртөө
Тус аймагт байгуулагдсан ус цаг уурын улсын сүлжээний дөрөв дэх өртөө. Шаамар суманд ажиллаж байсан цаг уурын өртөөг татан буулгаж Орхон суманд шилжүүлэн 1968 оны 08-р сарын 11-ний өдөр байгуулснаас хойш тасралтгүй ажиллаж байна. Орхон өртөөний анхны даргаар Ё.Чимэддорж, 1972 оноос Б.Чулуунбаатар ажиглагчаар Д.Готов, Т.Доржсүрэн, Г.Нацагдорж нар ажиллаж байсан байна. Энэ үед 4 хугацааны ажиглалт хийдэг байв. 1968.09.01-нд анх ГУ-1 маркийн гелиограф, 1968.09.06-нд П-2 маркийн плювиографийг байршуулан ажиллуулж эхэлжээ.
1968 оны 05-р сарын 08-нд Хадлан бэлчээрийн хашаалсан талбайд ургамал зүйн ажиглалт, 1969 оны 04 дүгээр сарын 01-нээс улаанбуудайн үзэгдэл зүйн ажиглалт хэмжилт хийж, 1975 оны 01-р сарын 01-нээс эхлэн 8 хугацааны ажиглалтанд шилжсэн билээ. 1970 оны 10 дугаар сарын 19-нд ус судлалын харуул байгуулагдан харуулын ажиглагчаар Ш.Отгонбаяр ажиллаж эхэлжээ.
2002 онд гелиографын ажиглалтыг зогсоосон байна.
2008 оны 11 дүгээр сарын 20нд тус өртөөнд ЦУОШГ-ын мэрэгжилтэн Н.Баттөр, УЦУХ-ийн инженер Д.Батдорж нар CAMS620 төрлийн цаг уурын автомат станцыг суурилуулан, шалгаж баталгаажуулан ажилд оруулав.
2013 онд хөрсний чийгшлийг 10-50 см-ийн гүнд хэмжигч автомат багаж тавигдсан.
2013 онд тус өртөөний конторын барилгад их засвар хийж ажиллагсдын ажиллах нөхцлийг сайжруулав. Энэ үед өртөөний даргаар Д.Оюунчимэг, техникчээр Д.Лхамжав, Г.Хишигсүрэн, Д.Гантулга, Ц.Оюунбилэг, ус судлалын харуулын ажиглагчаар М.Хүрэлбаатар нар ажиллаж байсан бол одоо өртөөний даргаар Г.Хишигсүрэн, техникчээр Н.Мөнхдэлгэр, Ш.Энхцэцэг, Х.Уртнасан, А.Хулан, ус судлалын харуулын ажиглагчаар Н.Бямбасүрэн нар ажиллаж байна.
Тус өртөөнд ажиллаж байсан техникч нар. Ё.Чимэддорж, Б.Баатархүү, Г.Нацагдорж, Эрдэнэчимэг, Д.Готов, Б.Бат-Өлзий, Т.Доржсүрэн, Н.Энхзаяа, Хажидмаа, Н.Уранчимэг, Ж.Зээвий, Чулуунбаатар, У.Жаргалсайхан, Хандсүрэн, Ч.Соёл-ундрах, Батмөнх, Эрдэнэбаатар, Бүдээ, У.Цогтбаатар, Даваа, Х.Энхжаргал, Чулуунцэцэг, М.Хүрэлбаатар, Чанцал, Д.Лхамжав, Улаанхүү, Б.Сайнжаргал, Ч.Пунцагсүрэн, О.Энхцэцэг, Ч.Баяраа, С.Мөнхцацрал, Наранцэцэг, Г.Ганзориг, Д.Оюунчимэг, Ц.Оюунбилэг, Б.Мөнхнаран, Б.Мөнхцэцэг, Б.Эрдэнэчулуун, М.Отгонжав, Д.Цэнд-Аюуш, Э.Баянжаргал, Э.Үүрийнтуяа
Зүүнхараа цаг уурын өртөө
1964 оны 9 дүгээр сарын 01-нд байгуулагдсан анхны ХАА-н цаг уурын станц юм. Тус өртөөнд анх Г.Чүлтэм, П.Нина, Соёлцол нар ажиллаж байжээ. Шинжилгээ судалгааны үйл ажиллагаагаа явуулж байгаад дээд газрын шийдвэрээр 1978 онд татан буугдсан. 1978-1984 он хүртэл цаг уурын салбар байхгүй байж байгаад 1984 онд цаг уурын харуул байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд уг харуулыг 2000 онд станц болгон өргөжүүлж хөтөлбөрт ажлыг нэмэгдүүлж ажиглалтын талбайг өртөөний ажиглалтын талбайн стандартын дагуу шинээр нөхөн төхөөрөмжлөн ажилд оруулсан. Ажиглалт технологийн нөхцөл хангагдахгүй байсан тул нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан.
Ингээд сумын засаг даргын тамгын газраас хөрөнгө гарган 2006 онд станцын конторын шинэ барилга баригдан ашиглалтанд орсон тул өртөөний цаг уурын ажиглалтын талбайг нүүлгэн шилжүүлж шинэ конторын дэргэд байгуулж ажиглалт хэмжилт хийж эхэлжээ.
2008 оны 11-р сарын 19-нд CAMS620 маркийн цаг уурын автомат станцыг ЦУОШГ-ын мэрэгжилтэн Н.Баттөр, УЦУХ-ийн инженер Д.Батдорж нар суурилуулан, шалгаж баталгаажуулан ажилд оруулав.
Зүүнхараа хотын агаар хөрсний бохирдлыг шинжлэн тогтоох зорилгоор 2013 онд агаарын чанарын харуулыг шинээр байгуулж ажиглагчаар У.Энхзул томилогдон ажиллаж байсан. Тус өртөө нь 2012 онд шинжилгээ судалгааны ажлаараа улсын “Тэргүүний өртөө”-гөөр шалгарсан байна.
- 2018 онд Мандал суманд агаарын чанарын харуулын шинэ байр барьж ашиглалтанд оруулсан.
Эдүгээ өртөөний даргаар У.Энхзул, техникчээр Б.Батжаргал, Б.Хулан, О.Гэрэлээ, А.Ишдорж, агаарын чанарын харуулын ажиглагчаар Ц.Золзаяа нар ажиллаж байна.
Тус өртөөнд ажиллаж байсан техникч нар: Г.Чүлтэм, Даваа, П.Нина, Соёлцол, Г.Пүрэвсүрэн, Энхмаа, Бүрэнцэцэг, А.Даваа, Банзрагч, П.Нямцэрэн, Б.Оюун, Ш.Мягмарсүрэн, С.Дэлгэр, Ө.Алтанзул, Б.Буманбаяр, З.Золманлай
Цагааннуур цаг уурын өртөө
Цагааннуур суманд 1968 оны 10-р сарын 01ний өдөр цаг уурын харуул байгуулагдан ажиллаж эхэлсэн түүхтэй. 1991 оны 9-р сарын 25нд станц болгон өргөжүүлж тухайн оны 10-р сарын 1-нээс 4 хугацааны ажиглалт хийж байгаад 1993 оны 1-р сарын 01-нээс ажиглалтын 8 хугацаанд шилжсэн. Цагааннуур өртөө нь Тийрэг 3-р багийн шинэ төвийн 7р гудамжинд 2188 квадрат метр хэмжээтэй газар эзэмшин байрладаг бөгөөд 2005 онд станцын конторын барилгыг улсын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд хүлээн авсан. 2011 оны 12 сарын 1ний өдрөөс “QLI-50” маркийн цаг уурын автомат станцыг суурьлуулан ажиллаж байгаад 2023 оны 05 сарын 26нд QML-201 маркийн цаг уурын автомат станцыг байрлуулан агаар, хөрсний температур, салхи, чийгшил, даралт зэргийг автомат багажаар хэмжиж үүл түүний хэмжээ төрөл суурийн өндөр, цаг агаарын үзэгдлийг нүдэн баримжаагаар тодорхойлж, өвөл цасны ажиглалтыг механик багажаар хэмждэг. Мөн Хөдөө аж ахуй (ХАА)-н цаг уурын ажиглалт болох бэлчээр болон таримал ургамлын өсөлт хөгжлийн үе шатууд, ургамлын өндөр, ургалтын байдал, гэмтэл, бүрхэц, ургац, мэрэгч хортон амьтдын судалгааг гаргаж ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж буй талаар, усан хангамж, малын бэлчээрлэлт түүнд гарсан өөрчлөлтүүдийн тухай тойм бичиж үйлчилдэг. Цаг агаарын бодит байдлын мэдээг хоногт 8 хугацаагаар /8, 11, 14, 17, 20, 23, 02, 05 цагуудад/ ажиглаж, Ус цаг уур орчны шинжилгээний төвд /УЦУОШТ/ дамжуулахын зэрэгцээ 1 хоног, 5 хоног, сарын урьдчилсан мэдээ, анхааруулга, сэрэмжүүлэг мэдээг масс мэссэж болон нүүр номын хуудсаар дамжуулан Цагааннуур сумын төрийн байгууллага, ард иргэд, аж ахуй нэгж, малчдад хүргэж ажилладаг. Тус өртөө нь ажил нь тогтмолжин сайжирч албаны хэмжээнд 2006-2010 оны ажлаараа 5 жил дараалан тэргүүний өртөөгөөр шалгарч 2010, 2016 онуудад Улсын Тэргүүний өртөөгөөр шалгарсан амжилт үзүүлсэн. Манай өртөөний анхны даргаар Г. Сумъяа/асан/ ажиглагчаар С. Энхтүвшин, Ж. Баасансүрэн, Батзориг нар ажиллаж байсан. Мөн манай станцад Ванчиг-Эрдэнэ, Баттүшиг М.Оюундаваа, В.Тунгалаг, Г.Шинэбаатар, И.Наранбаатар, Л.Гүнжээ, С.Энхдолгор, Д.Отгонцэцэг, Р.Шинэбаяр, Т.Түвшинжаргал, Д.Номиндарь нар ажиглагчаар ажиллаж байсан. Өдгөө станцын ахлахаар Г. Дэлгэрцэцэг ажиглагчаар М. Агиймаа, У. Одонбаяр, М. Энхманлай, Б. Долгоржав, М. Энхцэцэг нар ажиллаж байна
Орхонтуул цаг уурын өртөө
Орхонтуул суманд 1972 оны 8-р сарын 1-ний өдөр цаг уурын харуул байгуулагдан ажиглалт, шинжилгээ, хэмжилтийн ажил явуулж эхэлсэн байна. 1992 оны 07-р сарын 15-нд өртөө болгон өргөжүүлэн ажиглалтын талбайг 20х20м хэмжээтэй болгож өргөтгөн багаж төхөөрөмжийг байрлуулан үйл ажиллагаа явуулж 4 хугацааны ажиглалт хийж эхэлжээ. Станцын даргаар Б.Сайхантуяа, ажиглагчаар Б.Гэрэлмаа, Н.Энхжаргал, Сувданчимэг нар ажиллаж эхэлжээ.
1993 оны 01-р сарын 01ний өдрөөс ажиглалтыг 8 хугацаанд шилжүүлсэн. 2005 онд хүнд самбартай флюгер тавьсан.
2008 онд станцын конторын шинэ барилга баригдан ашиглалтанд орсон тул хуучин конторлож байсан сумын засаг даргын тамгын газрын байрнаас барометрийг нүүлгэн шилжүүлж шинэ конторын барилгад байрлуулснаар шинэ конторт үйл ажиллагаа явуулж эхлэсэн байна. 2007 оноос хөрсний чийгшил тодорхойлж эхэлсэн
2012 онд финлянд улсад үйлдвэрлэсэн AWS-330 маркийн цаг уурын автомат станцыг суурилуулан ажиглалт, хэмжилтэнд ашиглаж эхэлсэн. Одоо өртөөний даргаар Б.Дуламсүрэн, ажиглагчаар Б.Гэрэлмаа, Б.Бямбажав, Н.Баасандорж, Т.Баярбямба нар ажиллаж байна.
Тус өртөөнд ажиллаж байсан техникч нар. Б.Сайхантуяа, Н.Энхжаргал, Сувданчимэг, Д.Пунцагмаа, Ганзориг, Цэндмаа, Баянмөнх, Одмандах, Баттулга, У.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл
2016-2022 оны хооронд өртөөгөө сум орон нутагтаа сурталчилах ажлыг эрчимтэй зохион байгуулж 20 гаран сая төгрөгийн хандив цуглуулан, Орхонтуул цаг уурын өртөөний барилгаа өргөтгөсөн, өртөөний хашааг шинээр барьж байгуулан, өртөөнийхөө 30н жилийн ойг зохион байгуулах ажлуудыг хамт олныхоо хүчээр хийсэн байдаг. Дээрх ажлуудыг хийхэд оролцсон хамт олон: Б.Дуламсурэн, У.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл, Б. Гэрэлмаа, Б. Бямбажав, Н.Баасандорж, Т.Баярбямба нар маань юм. Үүний зэрэгцээ манай хамт олны амжилтууд:
2016 онд шинжилгээний ажлын дүнгээр байгууллагын хэмжээнд III байр иж бүрэн комьпютер,
2017 онд шинжилгээний ажлын дүнгээр байгууллагын хэмжээнд I байр, ӨРГӨМЖЛӨЛ мөнгөн шагнал,
2018 онд шинжилгээний ажлын дүнгээр байгууллагын хэмжээнд I байр, ӨРГӨМЖЛӨЛ мөнгөн шагналаар тус тус шагнагдаж байжээ
2019 оны шинжилгээний ажлын дүнгээр байгууллагын хэмжээнд II байр,
2020 онд шинжилгээний ажлын дүнгээр байгууллагын хэмжээнд III байр,
2021 онд шинжилгээний ажлын дүнгээр байгууллагын хэмжээнд IV байр,
2022 онд шинжилгээний ажлын дүнгээр байгууллагын хэмжээнд V байр,
Бидний дундаас төрөн гарсан тэргүүний ахмад ажилтнууд:
Ахмад ажилтан Б.Сайхантуяа (БОТ) 2013 он хүртэл
Ахмад ажилтан Д.Оюунгэрэл (БОТ) 2020 он хүртэл
Ахмад ажилтан У.Жаргалсайхан (БОТ) 2023 он хүртэл
2018 онд БОАЖЯамны жуух бичгээр Д.Оюунгэрэл, Б.Гэрэлмаа, Б.Дуламсүрэн У.Жаргалсайхан нар шагнагдаж байсан.
2019 онд ЦУОШГ жуух бичгээр У.Жаргалсайхан, Б.Бямбажав нар шагнагдсан.
2023 онд БОАЖЯамны БОТА цол тэмдгээр Өртөөний дарга Б.Дуламсүрэн , техникч Б.Гэрэлмаа, өндөр настан Б.Сайхантуяа, Д.Оюунгэрэл, У.Жаргалсайхан нар шагнагдсан.
Одоо ажиллаж байгаа хамт олон:
Өртөөний дарга Б.Дуламсүрэн, техникч Б.Гэрэлмаа, техникч Б.Бямбажав, техникч Н.Баасандорж, техникч Т.Баярбямба нар одоо ажиллаж байна. Тус өртөө нь 2022 оны 07 дугаар сард өртөө байгуулагдсаны 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. 30 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 5 жилийн турш хуримтлал цуглуулж, хандив тусламжаар хөрөнгө босгож өртөөний байрыг дулаалж, засварлаж ажилчдын ажиллах ая тухтай нөхцлийг бүрдүүлсэн.
ЦАГ УУРЫН ХАРУУЛУУД
Өнөөдөр тус төвийн харъяанд 6 цаг уурын харуул ажиллаж батлагдсан хөтөлбөрийн дагуу цаг уур, ХАА-н цаг уурын шинжилгээний ажиглалт, хэмжилт хийж олон жилийн горимын материал бүрдүүлж, ард иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийг цаг агаарын мэдээгээр үйлчлэх ажлыг гүйцэтгэж байна. Цаг уурын салбарын технологийн өөрчлөлттэй холбогдуулан харуулуудын талбайг томсгох ажлыг Зүүнбүрэн, Бугант сумдад хийсэн. 2022 оноос цаг уурын автомат станцгүй Түшиг, Хушаат, Баруунбүрэн, Хүдэр харуулуудад БНХАУлсад үйлдвэрлэсэн “HAUYUN” брэндийн автомат багаж суурилуулсан. Уг багаж нь 24 цаг тасралтгүй ажиллаж агаарын харьцангуй чийг, хөрсний чийг, агаарын температурыг 1 мин тутам хэмжиж 3, 6 ,12 цагийн их бага утгыг электрон дэлгэцээр шууд гарган, мэдээллийг сар бүрийн эхэнд хадгалан авч, архив үүсгэн ажиллаж байна.
Харуул нь агаарын температур, чийгшил, хур тунадас, салхи, үүл, алсын бараа, хөрсний гадаргын температур, цаг агаарын үзэгдэл, бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт, бэлчээрийн төлөв байдлын болон бэлчээрийн хортон, мэрэгчдийн ажиглалт судалгаа зэргийг батлагдсан хөтөлбөрийн дагуу тасралтгүй хийж, мэдээ мэдээллээ гаргадаг.
Зүүнбүрэн цаг уурын харуул
1960 оны 09 дугаар сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд Хөдөө аж ахуйн цаг уурын “Зүүнбүрэн” харуулыг анх байгуулсан. Анхны ХААЦУ-ын харуулын ажиглагчаар Лувсанчүлтэм томилогдон ажиллаж байжээ. Түүний дараа Баяраа, Оюунбилэг, Н.Хувьзаяа, Х.Бүрнээ нар ажиллаж байсан. Одоо ажиглагчаар Г.Шинэцэцэг ажиллаж байна. 2006 онд тус байгууллагад цаг уурын харуулын ажиглагчаар орж ажилласанаас хойш тасралтгүй 18 дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа улсын тэргүүний харуулаар 2007, 2013, 2014, 2015 онуудад, 2015, 2016, 2020, 2023 онуудад аймгийн тэргүүний харуулаар тус тус шалгарч байсан манай тэргүүний үлгэр жишээч ажиглагч юм.
Баруунбүрэн цаг уурын харуул
1964 оны 08 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Хөдөө аж ахуйн цаг уурын “Баруунбүрэн” харуулыг анх байгуулсан. Анхны ХААЦУ-ын харуулын ажиглагчаар Нямсүрэн томилогдон ажиллаж байжээ. Түүний дараа 1972-2013 он хүртэл Н.Саранчимэг, 2013-2018 он хүртэл О.Эрдэнэцэцэг, Г.Мөнхцэцэг нар ажиллаж байсан. Одоо харуулын ажиглагчаар Н.Батхүү 2018 оны 8 дугаар сарын 14-нөөс эхлэн томилогдон ажиллаж байна. 2022 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн HUAYUN маркын автомат хэмжигч суурилуулан агаар, хөрсний гадаргын температур, хоёр хугацааны хоорондох үнэмлэхүй их, бага температурын утга, агаарын харьцангуй чийг зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж байна.
Зэлтэр цаг уурын харуул
1959 оны 08 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд “Зэлтэр” Хөдөө аж ахуйн цаг уурын харуулыг анх байгуулсан. Анхны ХААЦУ-ын харуулын ажиглагчаар Б.Сармандахыг томилон ажиллуулж байжээ. Түүний дараа Л.Алтансүх, Ц.Энх-Оюун П.Наранцэцэг, С.Эрдэнэцэцэг, Л.Алтанмөчир, Б.Бадамцэцэг, Д.Чулуунхүү нар ажиллаж байсан. Одоо тус харуулын ажиглагчаар 2006 оны 10 дугаар сарын 1-нээс О.Энхжаргал томилогдон тасралтгүй 17 жил ажиллаж байна. 2022 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн HUAYUN маркын автомат хэмжигч суурилуулан агаар, хөрсний гадаргын температур, хоёр хугацааны хоорондох үнэмлэхүй их, бага температурын утга, агаарын харьцангуй чийг зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж байна.
Хүдэр цаг уурын харуул
1974 оны 05 дугаар сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Хөдөө аж ахуйн цаг уурын “Хүдэр” харуулыг анх байгуулсан. Анхны ХААЦУ-ын харуулын ажиглагчаар Ш.Нина томилогдон ажиллаж байгаад түүний дараа Н.Юмчинсүрэн, Н.Жаргал, Т.Долгорсүрэн нар богино хугацаанд ажиллаж байсан бол Балдансүрэнгийн Чагцал(1977-1991), Ч.Энхтуяа (1991-1997), Х.Батбаатар(1998-1999),Балчаагийн Цэдэн (1999-2002), Г.Наранцэцэг(2002-2005), Д.Цэцэгсайхан(2005-2008) онуудад ажиллаж байжээ. 2008 оны 3-р сараас харуулын ажиглагчаар Г.Наранцэцэг томилогдон өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Харуулууд дээр механик багажаар хэмжилт хийдэг байсан бол 2022 оноос БНХАУ-д үйлдвэрлэгдсэн HUAYUN маркын автомат хэмжигч суурилуулан агаар, хөрсний гадаргын температур, хоёр хугацааны хоорондох үнэмлэхүй их, бага температурын утга, агаарын харьцангуй чийг зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж байна.
Бугант цаг уурын харуул
1987 оны 10 дугаар сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд Хөдөө аж ахуйн цаг уурын “Бугант” харуулыг анх байгуулсан. Анхны ХААЦУ-ын харуулын ажиглагчаар Алтаннавч томилогдон ажиллаж байжээ. Түүний дараа Т.Цэдэн-Иш, Даариймаа, Г.Цэвэлмаа нар ажиллаж байсан. Бугант цаг уурын харуулын ажиглагчаар О.Отгонтуяа нь 2004 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн тасралтгүй 20 жил ажиллаж байна. О.Отгонтуяа нь сум орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд, аж ахуйн нэгжүүдэд цаг уурын байгууллагын ажлыг сурталчлан таниулах, шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлүүлэх тал дээр идэвх санаачлагатай ажиллаж ирсний үр дүнд Ерөө сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар Бугант цаг уурын харуулд 2017 онд арван зургаан сая төгрөгөөр ажлын байр бариулж ашиглалтад оруулсан, мөн 2018 онд автомат цаг уурын станц, ажиглалтын байрны тохижилт, хашаа, халаалтын хөрөнгө оруулалтад нийт жаран таван сая төгрөгийг шийдвэрлүүлэн Vaisala фирмийн AWS310B маркийн автомат цаг уурын станц суурилуулж ажиглалтын талбайг 20х16м хэмжээтэй болгон томсгож стандартын дагуу төхөөрөмжлөн ашиглаж эхэлсэн юм. Цаг уурын шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний 2018 оны ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд шалгарч ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХАРУУЛ болсон байна.
Хушаат цаг уурын харуул
2002 оны 06 дугаар сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Хөдөө аж ахуйн цаг уурын “Хушаат” харуулыг анх байгуулсан. Анхны ХААЦУ-ын харуулын ажиглагчаар Х.Энхчимэг томилогдсон. Түүний дараа Цэрэнлхам, Энхжаргал нар ажиллаж байсан. 2011-2023 он хүртэл Х.Өлзийсайхан тасралтгүй 12 жил ажиллаж байгаад УЦУОШТ- ийн Уур амьсгал боловсруулалтын салбарт ахлах техникчээр шилжин ажиллаж байна. Одоо Хушаат цаг уурын харуулын ажиглагчын үүргийг Х.Батцэцэг гүйцэтгэж байна. Харуулууд дээр механик багажаар хэмжилт хийдэг байсан бол 2022 оноос БНХАУ-д үйлдвэрлэгдсэн HUAYUN маркын автомат хэмжигч суурилуулан агаар, хөрсний гадаргын температур, хоёр хугацааны хоорондох үнэмлэхүй их, бага температурын утга, агаарын харьцангуй чийг зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж байна