Мэдээ мэдээлэл
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтарч сургалт зохион байгууллаа.

2025 оны 5-р сарын 13-ны өдөр 10 цагт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын хошууч П.Дэлгэрмаатай хамтран “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Мөн Сэлэнгэ аймгийн УЦУОШТөвийн систем сүлжээний технологич инженер, ёс зүйн дэд хорооны гишүүн Т.Ганцэцэг нь албан хаагчдад “Төрийн албаны ёс зүйн тухай хууль” сэдэвт сургалтыг онлайн, танхим хосолсон хэлбэрээр явууллаа.Сургалтыг танхим болон онлайн хосолсон хэлбэрээр явуулахад танхимаар 18 албан хаагч, онлайнаар 27 албан хаагч хамрагдлаа.
Үүнээс гадна 2025 оны 5-р сарын 8-наас 9-ний өдрүүдэд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх хууль” сэдэвт постер байршуулах, пейж дээр мэдээлэл түгээх зэргээр албан хаачдад суртал ухуулга, тайлбар зөвлөгөө өгөн нөлөөллийн аян болон сургалт зохион байгуулан ажиллалаа.