Мэдээ мэдээлэл
СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЦУОШТӨВ АГААРЫН ЧАНАРЫГ 24 ЦАГ ХЯНАХ БҮРЭН АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО.

Солонгос Улсын 8.9 тэрбум долларын буюу 100 хувийн буцалтгүй хөрөнгө оруулалтаар УЦУОШТөвд агаарын чанарыг хянах бүрэн автомат станц ажиллаж эхэллээ.
Уг станц нь агаарын хүхэрлэг хий, азотын давхар исэл, азотын дутуу исэл, азотлог хий, нарийн ширхэглэгт тоосонцрыг минут тутамд хэмжих юм.
Сүхбаатар сумын хэмжээнд агаарын чанарын ажиглалтыг 08, 14, 20 цагуудад 20 минутаар дээж авч шинжилгээ хийж байсан бол ийнхүү 24 цагийн автомат станцтай болсноор бодит хэмжилтийг тасралтгүйгээр хэмжих боломжтой болж байна.
Уг станцыг хүлээж авахад Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ж.Сайнцог, АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Я.Мөрөн нар оролцлоо.

