Мэдээ мэдээлэл
Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Сэрэмжлүүлэг мэдээ:
Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
2025 оны 9 дүгээр сарын 15-ны 20 цагаас 9 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +3 градус дулаанаас -2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
2025 оны 9 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 21-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +0…+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.
Мэдээ бичсэн инженер: Т. Түвшинжаргал