Мэдээ мэдээлэл
Сэлэнгэ аймгийн УЦУОШТөв нь УАЗ Фургон маркийн автомашин хүлээн авлаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2026 оны 2-р хуралдаан зохион байгуулагдлаа.Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж шатахууны болон бусад шаардлагатай зардалд 138 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд мөн "УАЗ Фургон" маркийн автомашиныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж, аймгийн удирдлагын багийн хамтаар УЦУОШТ-ийн хамт олонд гардуулан өгч ажлын амжилт хүслээ.
Бидний ажлыг дэмжин шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлэсэн орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

