Monday , September 27 2021
Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

Сэлэнгэ аймгийн УЦУОША нь 2015 оны ажлын үзүүлэлтээр улсын хэмжээнд 2-р байранд шалгарлаа.

Цаг Уур,, Орчны Шинжилгээний Газрын салбар албадын удирдах албан хаагчдын сургалт, зөвлөгөөн 2016 оны 1-р сарны 13-15ны өдрүүдэд Улаанбаатар хот ЦУОШГ-т зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнөөр өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2016 онд хийх ажил, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ. Сэлэнгэ аймгийн УЦУОША нь 2015 оны ажлын үзүүлэлтээр улсын хэмжээнд 2-р байранд шалгарлаа.

Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймгийн УЦУОШАлбаны БОШЛаборатори давтан итгэмжлэгдлээ.

MNS ISO\IES 17025;2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” шаардлагыг хангаж Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны байгаль орчны шинжилгээний лаборатори 2015 оны 12 –р сарын 09 ны өдөр Хүнс, хүрээлэн буй орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн Техникийн хорооны хурлаар орж итгэмжлэлд орлоо. Тус БОШЛаборатори нь ...

Дэлгэрэнгүй

Өнөөдөр манай албан дээр “Хувь хүний хөгжил”гэсэн сэдвийн хүрээнд лекц зохион байгуулагдлаа.

2015 оны 11-р сарын 27-ны 15 цагаас УЦУОША-ны хурлын зааланд  “Сэлэнгэ амьдрах сайхан” ТББ-ын багшаар “Хувь хүний хөгжил”  сэдвийн хүрээнд лекц уншуулж, албан хаагчид идэвхитэй оролцлоо.

Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуульд манай аймаг “А” үнэлгээтэй шалгагдлаа.

Энэ сарын 10-11- ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ОБЕГ-аас удирдах бүрэлдэхүүн ирж Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургууль зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, НЭ, Гаалийн газар,УЦУОШАлба, ХХААГ, Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ ОННХ, аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, “Зооноз” төв, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг 26 ...

Дэлгэрэнгүй

“Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл санаа, төрийн албан хаагчын үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд 2015 оны 10-р сарын 19-20-ны өдрүүдэд Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж буй “ Орон нутгийн цогц хөгжил” төслийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах шаталсан сургалт “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл санаа, ...

Дэлгэрэнгүй

Өнөөдөр манай аймагт гамшгийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулийн бэлтгэл ажлын урьдчилсан үзлэг хийгдэв.

2015 оны 10-р сарын 20-нд гамшгийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулийн бэлтгэл ажлын урьдчилан үзлэг хийгдэв. Үүнд УЦУОШАлбаны цацраг химийн аюулыг үнэлэн мэдээлэх мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн идэвхитэй оролцлоо.  

Дэлгэрэнгүй

Төрийн албан хаагчын эрх зүй, ёс зүйн талаар сургалтанд хамрагдлаа.

2015 оны 10-р сарын 08-09-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан Төрийн албан хаагчын эрх зүй, Төрийн албан хаагчын ёс зүй, дагаж мөрдөх дүрэм журам, түүний соёлын талаар лекц практик хосолсон 8 цагийн сургалтанд манай албанаас 2 хүн хамрагдлаа.

Дэлгэрэнгүй

Манай албаны хамт олон “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” уриатай явган аялал зохион байгууллаа.

Аялалын зорилго: Ажилчдын эрvvл мэнд, эв нэгдэл, бие бялдрыг хөгжүүлэхэд оршино. Сэлэнгэ аймгийн УЦУОШАлбаны хамт олон ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор явган аялал хийлээ.

Дэлгэрэнгүй