Monday , September 27 2021
Онцлох мэдээ

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуульд манай аймаг “А” үнэлгээтэй шалгагдлаа.

Энэ сарын 10-11- ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ОБЕГ-аас удирдах бүрэлдэхүүн ирж Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургууль зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, НЭ, Гаалийн газар,УЦУОШАлба, ХХААГ, Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ ОННХ, аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, “Зооноз” төв, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг 26 байгууллага, албад оролцлоо.  Сургалтын зорилго нь бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх, байгууллагын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн байна. Түүнчлэн салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилготой ажээ.

Тус сургууль нь улсын хэмжээнд 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн гамшгаас хамгаалах сургууль нь мэргэжлийн албадын удирдлагуудын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Энэ үйл ажиллагаанд орон нутгийн 12 алба, 26 мэргэжлийн анги, 2 сайн дурын мэргэжлийн анги, нийт 526 хүн, 24 техник хэрэгсэл, үүнээс18 нь тусгай зориулалтын техник хамрагдан ажиллажээ. Манай албаны Байгалийн болон цацраг химийн аюулыг үнэлж мэдээлэх мэргэжлийн алба уг дадлага сургуулилтанд идэвхитэй оролцлоо. Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуульд манай аймаг “А” үнэлгээтэй шалгагдлаа.gamshig zurag

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

Үерийн улмаас үүссэн нөхцөл байдал дээр мэргэжлийн ангиуд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 2018 оны 7-р сарын 17- ны өдөр орсон их хэмжээний ...