Monday , September 27 2021
Онцлох мэдээ

2018 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв.

Энэ сарын агаарын температурын дундаж нь Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын хөндийгөөр 26-31 градус, бусад сумдын нутгаар 18-23 градус хүйтэн буюу олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын хөндийгөөр 17-22 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 41-46 градус, өдөртөө Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 25-30 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Энэ сард орох цасны хэмжээ нь дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

Сэлэнгэ УЦУОШГазрын Санхүүгийн тайланд итгэл үзүүлэн итгэмжлэл олгов.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд ...

Leave a Reply