Monday , September 27 2021
Онцлох мэдээ

Тус газрын БОШЛ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хуримтлагдсан цасны химийн шинжилгээг хийлээ

Сүхбаатар сумын  хуримтлагдсан цасны химийн шинжилгээг УЦУОШГ-ын БОШЛабораторид 2018 оны 02 сарын 12-ний өдөр дээжээ цуглуулан авч хийлээ.

Хуримтлагдсан цасны шинжилгээний дүнг дараах зурагт харуулав.

ts

Шинжилгээний дүнгээс үзэхэд сульфатын агууламж хамгийн их нь 25-р точекын орчмоос авсан дээжинд 82.8 мг/л, хамгийн бага нь Мод боловсруулах үйлдвэрийн орчмоос авсан дээжинд 6.5 мг/л байлаа. Аммонийн агууламжийн хамгийн их нь Депо орчмоос авсан дээжинд 5.55 мг/л, хамгийн бага нь Мод боловсруулах үйлдвэрийн орчмоос авсан дээжинд 0.78 мг/л байсан. Хлорын агуулгын хамгийн их нь 60 айл орчмоос авсан дээжинд 11.5 мг/л, хамгийн бага ньМод боловсруулах үйлдвэрийн орчмоос авсан дээжинд 0.6 мг/л байна. Хуримтлагдсан цасны усан орчин нь 6.38-6.86 байгаа нь сул хүчиллэг чанартай байна.

Сүхбаатар сумын дээрхи шинжилгээний дүнгээс харахад Мод боловсруулах үйлдвэрийн орчмын хуримтлагдсан цас хамгийн цэвэр гэж дүгнэж болно.

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч  М.Аягүл

Тухай ganaa_selenge

Дахин шалгана уу!

Сэлэнгэ УЦУОШГазрын Санхүүгийн тайланд итгэл үзүүлэн итгэмжлэл олгов.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд ...

Leave a Reply